Саймон Коуллийн дээрээс попкорн асгажээ

Саймон Коуллийн дээрээс попкорн асгажээ

Америкийн “NBS” суваг өчигдөр олон сая үзэгчдийн байлдан дагуулж буй “Авъяаслаг Америкчууд” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуллийг нэвтрүүлэгтээ урин оролцуулсан талаар “www.dailymail.co.uk “сайт мэдээллээ.

 

 

Уг нэвтрүүлэгч шүүгч эрээс гадна супермодель Тайра Бэйнкс болон хүүхдүүд оролцжээ. Нэвтрүүлгийн үеэр нэгэн хүү Саймоны дээрээс попкорн асгасан байна. Саймон хүүгийн гэнэтийн үйлдэлд огтхон ч уурлаагүй бөгөөд “Миний хүү ч гэсэн гэнэт, гэнэт иймэрхүү үйлдэл хийдэг” гэж хэлжээ.

 

Өдгө 57 настай Саймон гурван жилийн өмнө Эрик гэх хүүтэй болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
jinhene shuugch eldev mayaggui ers shuluuhan
2017-09-16