Ферги нөхрөөсөө сална

Холливуудын сайхан хосуудын нэг жүжигчин Жош Духамел болон дуучин Ферги нар гэрлэлтээ цуцлуулахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хос таван жил болзсоны эцэст 2009 онд Нью Йорк хотноо хуримаа хийсэн юм. Тэд Аксл гэх дөрвөн настай хүүтэй билээ.
Жош, Ферги нар ямар шалтгааны улмаас салж байгаа нь тодорхойгүй байна. Ферги саяхан олон нийтийн сүлжээндээ нийтэлсэн нөхрийнхөө зургийг устгасан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ