Йохансон нөхрөөсөө албан ёсоор саллаа

Йохансон нөхрөөсөө албан ёсоор саллаа

Холливуудын нэрт жүжигчин Скарлет Йохансон нөхрөөсөө албан ёсоор салсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр 2014 онд сэтгүүлч мэргэжилтэй, Франц залуу Ромайн Дориактай гэр бүл болсон билээ. Тэд хуримаа хийгээд хагас жилийн дараа Росе гэх охинтой болсон юм.

 

Йохансон энэ оны эхээр нөхрөөсөө салж буйгаа зарласан билээ. Тэгвэл уг асуудлаар Манхэттэн хотын шүүх хуралдаж, Йохансон, Ромайн нарын гэрлэлтийг цуцалсан байна. Гурван настай Росе охиныг ээжийн асрамжинд байх бөгөөд Ромайн хүссэн үедээ охинтойгоо уулзах боломжтой хэмээн шийдвэрлэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ