Харри найз бүсгүйгээ хатан хаантай танилцуулжээ

Харри найз бүсгүйгээ хатан хаантай танилцуулжээ

Британийн ханхүү Харри энэ оны эхээр Америкийн уран бүтээлч, жүжигчин Меган Марклитэй болзох болсон билээ.

 

 

Хос удахгүй сүй тавихаар болсон хэмээн Британийн хэвлэлүүд мэдээлж байгаа ч одоогоор энэхүү мэдээллийг Хатан хааны ордноос батлаагүй байна.

 

Тэгвэл ханхүү энэ сарын 3-нд найз бүсгүйгээ эмээ буюу Британийн хатан хаан II Элизабеттай танилцуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

“Уулзалт амжилттай болсон. Хатан хаанд жүжигчин бүсгүй ихэд таалагдсан” хэмээн ойрын эх сурвалж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ