Ферги: Ники Минаж хэтэрхий тачаангуй байсан нь намайг айлгасан

Америкийн “Black Eyed Peas” хамтлагийн гишүүн Ферги www.Hollywoodlife.com сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Та “You Already Know” дуугаа нийтийн хүртээл болгоод хэдхэн цаг өнгөрч байна. Уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
-Хүмүүс хэн нэгнийг мэдэхгүй мөртлөө мэддэг юм шиг ярих их дуртай. Би тэр их мэдэгчдэд зориулан энэхүү дуугаа гаргасан.
-Би клипийг үзсэн л дээ. Хар болон цагаан өнгийн хослол харагдсан. Яагаад энэ хоёр өнгийг уран бүтээлдээ голлон ашиглахаар болов?
-Дууг минь сонсоод л продюсер хар, цагаан өнгийг сонгох шийдвэрийг сонгосон. Би зүгээр л уран бүтээлээ амжилттай хийхийг хүссэн.
-Гэхдээ өмнө нь олон уран бүтээлчид хар, цагаан өнгийг сонгож байсан. Тиймээс нээх шинэлэг биш байлтай?
-Би зүгээр л сэтгэл хангалуун байна.
-Реппер Ники Минаж та хоёр анх удаагаа хамтарч байгаа байх. Түүнтэй ажиллах ямар байв?
-Зүгээр л гайхалтай.
-Дууны өнгө аяс үнэхээр тачаангуй.
-Тийм ээ надад бүжиг, хувцас зэрэг нь их таалагдсан.
-Ники Минаж их тачаангуй. Тэр таниас тачаангуй байх вий хэмээн эмээсэн үү?
-Үнэнийг хэлэхэд тийм /инээв/. Ники Минаж хэтэрхий тачаангуй байсан нь намайг айлгасан. Учир нь хүмүүс намайг бус түүнийг их харах вий дээ гээд л.
-Та 42 настай. Гэхдээ 10 жилийн өмнөх Ферги шигээ эрч хүчтэй бас үзэсгэлэнтэй байна?
-Учир нь чиний хэлсэн хоёр Ферги нэг хүн учир.
-Нөхөр, хүү хоёр таны клипийг үзсэн үү?
-Тийм ээ. Нөхөр минь зүгээр л хэлэх үггүй болсон. Харин хүү минь “Ээжээ та шилдэг нь” гэсэн. Энэ хоёр залууд л таалагдаж байвал бусдын үг надад чухал биш.
-Таны хүү Аксл Жек Духамел өнгөрсөн сард дөрвөн нас хүрсэн.
-Тийм ээ. Цаг хугацаа ч хурдан өнгөрч байна даа.
-Жош Духамел холливуудын сайхан залуусын нэг. Та түүнийг харддаг биз дээ?
-Үгүй, үгүй. Бид нэг нэгэндээ итгэдэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ