”Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” өнөөдөр тоглогдоно

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан "Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр" тоглолтыг энэ сарын 13-нд буюу өнөөдөр 16.30 цагаас тоглохоор болжээ. Мөн тоглолтыг эцэг, эхийн үндэсний форумд оролцохоор орон нутгаас ирсэн хүүхэд багачуудад үнэ төлбөргүй толилуулах аж. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран замын осол аваараас сэрэмжлүүлэн аюулгүй зорчих тав хоногийн аян өрнүүлэхээр болжээ. Мөн энэ сарын 18-24-нд Сүхбаатар, Хэнтий, Багануурт "Алтан залаат азарган тахиа" жүжгээрээ хүүхэд багачуудтайгаа уулзахаар болжээ.
Дашрамд дуулгахад, Улсын Хүүхэлдэйн театриын уран бүтээлчид энэ сарын 3-7-нд ОХУ-ын Улан-Үүд хотноо таван жилд нэг удаа зохиогддог олон улсын нүүдэлчдийн зам хүүхэлдэйн наадамд зочин оролцогчоор оролцож, В.Катаевийн "Долоон дэлбээр цэцэг" жүжгээр амжилттай оролцсон гэнэ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ