Ван Даммын хүүг цагдаагийнхан баривчилжээ

Ван Даммын хүүг цагдаагийнхан баривчилжээ

Нэрт жүжигчин Жан-Клод Ван Даммын хүүг цагдаагийнхан баривчилсан талаар “www.radaronline.com” сайт мэдээллээ. Өдгөө 21 настай Николас Ван Варенберг АНУ-ын Аризона мужийн Темпе хотын цагдаагийнхан гэрээс нь баривчилсан байна.

 

 

Түүнийг хүн барьцаалсан болон хар тамхи хадгалсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн гэнэ.

 

Энэ сарын 10-нд нэгэн байшингийн цахилгаан шатыг нэгэн этгээд эвдэлсэн гэх дуудлагыг цагдаагийнхан авчээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан очиход хэргийн газарт Николас байжээ. Түүнд сануулга өгөөд цагдаагийнхан буцсан аж. Харин энэхүү хэргээс хэдхэн минутын дараа тэрбээр хүн барьцаалахаас гадна айлган сүрдүүлсэн байна. Мөн цагдаагийнхан түүний гэрт нэгжлэг хийхэд их хэмжээний хар тамхи олджээ.

 

Одоогоор уг хэрэгтэй холбогдуулан хүүгийн аав мэдээлэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ