Идрис Эльба: Энэ ертөнцөд ганцхан цагаан арьстанууд амьдардаггүй

Британийн нэрт жүжигчин Идрис Эльба “Esquire” сэтгүүлд ярицлага өгчээ. Тэрбээр сүүлд “The Dark Tower” кинонд тоглосон юм.
-Таныг дараагийн тагнуулч “Жеймс Бонд” болно хэмээн хэвлэлээр шуугиад цуурах юм. Энэ талаар?
-Ихэнх эрэгтэй уран бүтээлчид энэ дүрийг бүтээхийг хүсдэг байх. Би Жеймс Бондыг бүх цувралыг үзсэн. Миний хамгийн дуртай дэлгэцийн бүтээлүүдийн нэг. Анги бүрдээ давтагдашгүй үйл явдал гардаг.
-Хэрвээ та тоглох нь тодорхой болбол хамгийн анхны өнгөт арьстай Бонд болох болно?
-Сонсоход таатай л байна.
-2010 оноос хойш л өнгөт арьстай Бондын талаар ярих болсон?
-Тиймээ сонссон.
-Бондын дурлалт бүсгүйчүүд их үзэсгэлэнтэй бас халуухан байдаг. Таны дурлалт бүсгүй хэн гэх олны танил бүсгүй байгаасай хэмээн хүсч байна?
-Шууд хэлэхэд их ичмээр л юм. энэ асуудал дээр найруулагч өөрөө анхаарал тавьчих байх. Миний бодол, хэнтэй хамтрахыг хүсч байгаа нь тэр хүнд ямар ч хамаагүй.
-Харцаа салгаж чадахгүй бүсгүйтэй тааралдаж байв уу?
-Мэдээж хэрэг. Бүх бүсгүйчүүд их үзэсгэлэнтэй.
-Кино урлаг заримдаа өнгөт арьстнуудыг доромжлох үг хэллэг, зураглал их багтсан байдаг?
-Энэ ертөнцөд ганцхан цагаан арьстанууд амьдардаггүй. Тиймээс арьс өнгөний асуудлаар хүн ч гэлтгүй кино урлаг тун болгоомжтой ярих хэрэгтэй. Арьсны өнгөөр нь ялгаварлан гадуурхах нь утгагүй хэрэг.
-Таны амьдралд арьсны өнгөөс болж учирсан таагүй дурсамж бий юу?
-Бий, гэхдээ би ярихыг хүсэхгүй байна. Сонсоход тийм ч таатай биш.
-“Allure” сэтгүүл таныг хамгийн халуухан залуугаар нэрлэсэн. Таны гадаад төрх бүсгүйчүүдэд их таалагддаг. Мөн таны бие гайхалтай?
-Баярлалаа. Миний хүндэлдэг, үлгэр жишээ авдаг ихэнх эрэгтэй алдартнууд энэ жагсаалтад багтаж байсан. Бүсгүйчүүдийн анхаарлыг татаж байна гэдэг сайхан хэрэг.
-Хоёулаа уран бүтээлийн талаар ярилцах уу?
-Сайхан санаа байна.
-“The Dark Tower” кинонд та мэргэн бууч Роланд Дискейн гэх залуугийн дүрийг бүтээсэн?
-Тиймээ, Их хүч бас сэтгэлийн тэнхээ шаардсан дүр гэхэхд болно. Өмнө нь уран бүтээлүүдэд галт зэвсэгтэй ажиллах боломж олддог байсан. Харин Роланд гол хамтрагч, анд нөхөр, гэр бүл нь буу. Тэр буугаараа хоолоо олж иддэг. Ер нь түүний бүх зүйл буу нь гэхэд болно. Энэ киноны зураг авалт эхлээд тийм ч хугацаа болоогүй байна. би дүрийн судалгаагаа хийх үеэрээ олон мэргэн бууч болон дайнд оролцож, гавъяа байгуулсан цэргүүдтэй уулзаж, ярилцсан. Бидний уулзалт тийм ч удаан үргэлжлээгүй ч мартагдахын аргагүй байсан.
-Америк кино болон Англи кинонд тоглох хоёрын ялгаа?
Америк үзэгчид их адал явдалд дуртай. Тийм учраас найруулагчид хүртэл үзэгчддээ зориулан киногоо найруулдаг. Харин Британийн үзэгчид яг намар шиг кинонд дуртай. Бас шиврээ бороо шиг мэдрэмж төрүүлэх уран бүтээлүүдийг үзэх дуртай. Энэ хоёр улсын кино энэ талаараа л өөр. Гэхдээ холливуудын уран бүтээл дэлхийг байлдан дагуулж байна. Сүүлийн үед Британийн уран бүтээл хүртэл холливуудыг дуурайх өнгө аяс мэдрэгдэх болсон.
-Та “Мөрдөгч Лютер” кинонд тоглосон. Мөрдөгчтэй киногоороо холливууд илүү алдартай?
-Тиймээ санал нэгдэж байна. Би Лютерийн дүрийг бүтээж байхдаа мөрдөгчийн тухай өгүүлэх олон холливуудын кино үзсэн.
-Та ганцаараа байхдаа юу хийдэг?
-Би ганцаараа байхдаа юм боддог. Шийдвэрлэх ёстой олон асуудал надтай нүүр тулсан учир би бодож байж тэднийг шийдвэрлэх гарцыг хайж байгаа.
-Интернэт ордоггүй гэж үү?
-Интернэтийн ард хамаг цагаа өнгөрүүлэх нь утгагүй. Интернэтийг чөтгөр ав, бурхан минь.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ