Гурван найзын шинэ адал явдлаар аялаарай

Ажил, амьдралын стрессыг хэсэгхэн хугацаанд мартаж, хөгжилтэй адал явдлаар аялахыг хүсвэл Та “Гурван найз эргэж ирсэн нь” киног үзээрэй. Тэмка, Төтө, Анхаа гурвын адал явдал өчигдрөөс эхлэн бүх кино театруудад өрнөж эхэллээ.
Боловсрол суваг телевизийн Хүлэгү пикчерс, Эмоци продакшны ээлжит нэгэн хамтын бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. “Гурван найз яасан байх нь уу” кинон дээр Тэмка, Төтө, Анхаа нар их хэмжээний мөнгөний асуудалд ордог. Харин энэ удаа тэд Луугийн нүд гэх үнэт эрдэнээр гэр бүлээ солихын тулд бүхнийг хийх болно. Тайланд улсад амрах гэж очсон гурван найз яагаад Луугийн нүдтэй холбогдсон, гэр бүл нь хэрхэн аюулд орсон, нутгийн хууль бус наймаачдын гараас яаж амь бултарсан зэргээр сонирхолтой, хөгжилтэй, адал явдалт үйл явдал үзэгчдийг уйдаахгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ хэргийн гол эзэн нь гурван найз МӨН үү гэх тааварын хариуг та бүхэн Өргөө,Тэнгис кинотеатрыг зорьж, “Гурван найз эргэж ирсэн нь” киног үзэж тайлаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ