Өнөөдөр ”Гурван найз эргэн ирнэ”

Өнөөдөр ”Гурван найз эргэн ирнэ”

 

"Гурван найз эргэн ирсэн нь" уран сайхны кино өнөөдөр 18.00 цагт “Тэнгис” кинотеатрт нээлтээ хийх гэж байна. Киноны найруулагч С.Баттулга ажиллан гол дүрүүдэд О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар тогложээ.

 

“Боловсрол суваг” телевиз “Эмоци” продакшны хамтран“Гурван найз” олон ангит кино үзэгчдэд хүргэсэн билээ. Дэлгэцийн 40 ангит уг бүтээл 2015 онд “Гурван найз яасан байх нь уу” бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны киногоор үзэгчидтэй дахин уулзсан. Тэгвэл гурван найзын адал  явдал “Гурван найз эргэн ирсэн нь”-ээр үргэлжилж байна.

 

Энэ хэсэгт  гурван найз юугаар ч солишгүй андын нөхөрлөлөө сэргээхийн тулд Тайланд руу аялах гэнэ. Энэ үед нэн ховор эртний “Луугийн нүд” хэмээх үнэт чулууг Пак хэмээх хулгайч БНСУ-аас хулгайлан Монголд авчирна. Түүний араас Солонгосын гэмт хэргийн бүлэглэл мөшгөнө. Санамсаргүй байдлаар тэр чулууг гурван найз Тайланд руу авч явсан байна. Үүнийг нь гэмт бүлэглэл мэдэж гурван найзын ойр дотны хүмүүсийг нь барьцаалан хулгайлагдсан чулууг авчрахыг шаардана. Гурван найз адармаатай энэ байдлаас хэрхэн яаж гарсан тухай “Гурван найз эргэж ирсэн нь” киноноос хүлээн авч үзээрэй.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ