Лила Росе Депп: Аавынхаа тусламжтай алдартай болмооргүй байна

Лила Росе Депп: Аавынхаа тусламжтай алдартай болмооргүй байна

Холливуудын нэрт жүжигчин Жонни Деппийн охин Лила Росе Депп “Planetarium” гэх киноны гол дүрийг бүтээсэн билээ. Тэрбээр “Elle” сэтгүүлд ярилцлага өгчээ.

 

 

-Та аав шигээ жүжигчин болохоор шийдэв үү?

 

-Боломжоо ашиглахыг хүссэн. Хэрвээ миний чадах зүйл бий бол би бүхнийг хийнэ. Би өөрийн хүчээр алдрын оргилд хүрэхийг хүсч байна. Би зорилгоо биелүүлэхийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөх болно.

 

-Таныг зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

-Би хэзээ ч ялалт байгуулж байгаагүй. Гэхдээ энэ удаад ялалт байгуулахыг хүсч байна.

 

-17 настай гэхэд тун шийдэмгий юм. Энэ насны охид тань шиг ярина гэж бодохгүй байна?

 

Би их багаасаа биеэ даасан. Аав, ээж хэтэрхий завгүй байсан. Ихэнх цагаа хүүхэд асрагчтайгаа хамт өнгөрүүлдэг байлаа. Би их ганцаарддаг байсан. Аав, ээж их алдартай учир хүүхдүүд надтай нөхөрлөхөөс болгоомжилдог байсан. Би багаасаа л цөөхөн хүүхэдтэй сургуульд суралцаж, ерөнхийдөө энгийн амьдралаас хол өссөн. Би ихэнх цагаа ганцаараа эсвэл хичээл хийхэд зарцуулдаг байлаа. Гэхдээ эцэг, эхийн минь бэлдэж өгсөн бүхэн надад таалагддаг байсан.

 

-Та хэллээ. Эцэг, эх минь алдартай гэж. Тийм ээ та энэ хоёр эрхмийн дэмжлэгээр холливуудын алдартнуудаас дутахааргүй алдартай болсон. Танд энэ бүхэн хангалтгүй байна гэж үү?

 

-Хангалтгүй. Тийм  ээ хангалтгүй байна. Би тодорхой хэлсэн. Өөрийн хүчээр аавтайгаа эн тэнцэх жүжигчин болмоор байна. Мөн ээжтэйгээ эн  тэнцэх модель болмоор байна. “Лила аав, ээжийнхээ ачаар алдарт хүрсэн” гэж хэлүүлмээргүй байна. “Лила үнэхээр чадвартай юм” гэж хэлүүлмээр байна.

 

 

-“Planetarium” кинонд тоглоход хэн нэгний туслалцаа дэмжлэг аваагүй гэсэн үг үү?

 

-Тийм ээ хэн нэгний тусламжийг аваагүй. Бүх шатны сорилтыг даван туулсан. Аавынхаа тусламжаар алдартай болсон гэж хэлүүлмээргүй байна. Аавынхаа тусламжтай алдартай болмооргүй байна. Энэ бол миний зорилго. Би амьдралтай нүүр тулахад бэлэн байна.

 

-Таныг кинонд тоглоно гэхэд гэр бүл чинь хэрхэн хүлээв авсан бэ?

 

-Яахав тийм ч тааламжтай хүлээн аваагүй. Ээж шууд л эсэргүүцсэн. Тэр намайг илүү их хичээллэж, алдартай сургуульд орох хэрэгтэй гэж зөвлөсөн. Харин ээж минь “Planetarium” киноны зохиолыг уншаад бодол нь өөрчлөгдсөн. Харин аав огт эсэргүүцээгүй. Учир нь хүүхэд байхаас л аав миний шийдвэрийг хүндэлдэг байсан. Аав минь миний далавч. Хүрэхийг хүссэн газарт минь хүргэж өгдөг. Мөн бүх л муу бүхнээс хамгаалдаг.

 

-Салалт хэрхэн нөлөөлөв?

 

-Аав, ээж хоёр салахад би их жоохон байсан. Гэхдээ тэд тохирохгүй учир салцгаасан байх. Ганцхан үнэн бол аав минь хэзээ ч эмэгтэй хүнийг зодохгүй. Учир нь тэрбээр эмэгтэй хүнийг хайрладаг бас хүндэлдэг. Түүнтэй холбоотой бүх дуулиан худлаа гэдгийг охин нь баталж байна.

 

-Таны аавыг эмэгтэй хүнтэй бүдүүлэг харьцсан гэх мэдээлэл нэг хэсэг олон улсад дуулиан тарьсан?

 

-Энэ бүхэн худлаа. Аав минь эмэгтэй хүнтэй хэзээ ч бүдүүлэг харьцаж байгаагүй. Гэхдээ уг дуулианы үеэр би тэдний хажууд байгаагүй учир юу болсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ би эцсээ хүртэл аавынхаа талд бат зогсох болно.

 

 

-Та “Chanel” брэндийн сурталчилгаанд тоглосон. Алдартай брэндтэй хамтран ажиллах ямар байв?

 

-Мэдээж гайхалтай.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ