“Хаадын тоглоом” киноны үзэгчид Кардашианыг шүүмжлэв

“Хаадын тоглоом” киноны үзэгчид Кардашианыг шүүмжлэв

Реалити шоуны од Ким Кардашиан тун удахгүй тээгч эхийн тусламжтай гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар болсон тухайгаа мэдэгдсэн билээ.

 

 

Түүний гурав дахь хүүхэд охин бөгөөд ирэх оны нэгдүгээр сард төрөх гэнэ. Тэгвэл шинэ хүүхдээ өлгийдөн авахаар төлөвлөж буй Кардашиан үснийхээ өнгийг өөрчилсөн талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

Тэрбээр үсний өнгийг саарал болгосон аж.

 

Инстаграмдаа тэрбээр шинэхэн зургаа нийтэлсэний дараахан олон нийт түүнийг “Game Of Thrones” буй “Хаадын тоглоом” цувралын Луугийн ээж Дейенерис Таргерианыг дуурайсан хэмээн шүүмжилжээ. Түүнийг шүүмжилсэн хүмүүсийн ихэнх нь “Хаадын тоглоом” цувралын шүтэн бишрэгчид байв. Уг дүрийг жүжигчин Эмилия Кларк бүтээсэн юм. Дейенерис Таргериан бусдаас ялгарах гол давуу тал нь түүний цагаан, саарал өнгийн үс билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Shuud:
Shuud.mn ийм мэдээ бичиж байхаар хаагдвал таарна
2017-09-08