Д.Долгион: “Монгол” гэж бахархал дүүрэн дуудуулахад бид бэлэн

Д.Долгион: “Монгол” гэж бахархал дүүрэн дуудуулахад бид бэлэн

Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог “New york couture fashion week”-д манай улсаас зургаан загвар өмсөгч оролцохоор болсон. Үүнтэй холбоотойгоор загвар өмсөгч Д.Долгионтой цөөн хором ярилцлаа.

 

 

-Дэлхийн хамгийн том гэж хэлж болох загварын долоо хоногт оролцох гэж байгаад баяр хүргэе. Шоунд оролцох болсон талаараа ярихгүй юу?

 

-“New york couture fashion week”-д “Монгол” хэмээн бахархал дүүрэн дуудуулахад бид бэлэн. Эх орноо олон улсын тайзан дээр сурталчлах эрхэм хүндтэй үүрэг хүлээсэндээ баяртай байна. Энэхүү гайхалтай боломжийг олгосон Монголын Үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ц.Одонгэрэл эгчдээ болон энэхүү мөрөөдлийг маань дэмжиж, итгэж, Нью-Йоркийн тайзыг дайлаар мордох боломжийг бүрдүүлсэн Үндэсний оператор “G-Mobile” компанидаа гүнээ талархъя. Бид Монголоороо дэлхийг гоёно. Мөн энэ сарын 7-13-нд болох загварын долоо хоногт оролцохоос гадна дэлхийд томоохон нэр хүндтэй  шоунуудад уригдсан. Тодруулбал, “Elle”, “Vogue”, “Cosmo girl” зэрэг алдарт сэтгүүлийн оролцоот шоунууд. 

 

-Та загварын ертөнцөд хөл тавиад 17 жил болжээ. Энэ хугацаанд “Мисс Монголиа-2012” тэмцээний ялагч болсноос эхлээд олон амжилт үзүүлсэн. Өөрийн хувьд том гэж үзэж буй амжилтаасаа дурдахгүй юу?

 

-Энэ салбарт хүч үзээд багагүй хугцаа өнгөрчээ. Энэ хугацаанд загварын үндэсний болон гадаадын маш олон тэмцээн, арга хэмжээнд оролцсон. Хамгийн сүүлийн үеийн амжилтаасаа дурдвал, “Гоёл” наадмын энэ оны ялагч болсон. Мөн “World super model-2017” цэмцээний тусгай байрыг эзэлсэн.

 

-Бусад загвар өмсөгчдөөс ялгарах таны онцог юу вэ. Хувь хүн талаасаа мөн загвар өмсөгчийн чадварын хувьд?

 

-Хувь хүн, загвар өмсөгч бүр өөр хоорондоо адилгүй, онцгой чанартай. Үүний нэгэн адил би мөн л давтагдашгүй нэгэн. Тиймээс загвар өмсөгчдийн өөр хоорондын ялгаа, шинж чанар, өнгө төрхийг үзэгчид хамгийн сайн мэдэх байх.  

 

-Юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ?

 

-Миний хувьд хийж байгаа ажлаасаа урам зориг, эрч хүч аваад зогсохгүй илүү зүйл хийх, суралцах хүсэл төрдөг. Мөн аав, ээж гэр бүлээсээ хамгийн их сэтгэлийн амар амгалан болон эрч хүч авч, амьдралын сайхныг мэдэрдэг. 

 

-Аялах дуртай гэж байсан одоогоор хэдэн орноор аялаад байна вэ. Хамгийн сонирхолтой аяллаа дурсахгүй юу?

 

-Тийм ээ, аялах дуртай. Шинэ орчин, шинэ газар, өөр соёл надад сонирхолтой байдаг. Аялахаар амьдралыг олон өнцгөөс харж, суралцах боломж олдож, хийж бүтээх шинэ санаа, эрч хүчээр дүүрдэг. Мөн түүхийн өвийг илүү одитоор мэдрэх, харах боломж оддог нь сонирхолтой байдаг. Ялангуяа, Монгол орноороо аялах туртай. Үүнийг монгол хүний үүрэг гэж боддог.

 

-Өөрийн гоо сайхан, эрүүл мэддээ хэрхэн анхаардаг нууцаасаа хуваалцахгүй юу?

 

-Зөв хооллолт, зөв зуршил, идэвхтэй хөдөлгөөн гурав гоо сайхан, эрүүл байхын үндэс. Эрүүл байх нь хамгийн сайхан гоо үзэсгэлэн. Би спортод дуртай, мөн эм тариа хэрэглэхээс илүү эрүүл хүнс, амралтаар өөрийгөө эмчилдэг. Хүн гаднаасаа гоё, сайхан харагдах хэрэгтэй болов ч зөв хүмүүжилтэй, зөв сэтгэлтэй байх нь хамгийн сайхан гоо үзэсгэлэн.

 

-Ярилцсан баярлалаа. Амжилт хүсье       

       

-Баярлалаа та бүхэнд ажлын амжилт хүсье.

 

Р.Ренчиндулам

.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сайхан охидууд байна. гэхдээ амьдралаа л бодоцгоо. Монголыг март
2017-09-07
kkk:
NY.g dailaar mordonoo?? Arai buruu ugiin songolt bha Gazar uzeed irne gvl zow
2017-09-07