Кендал Женнер найз залуутай болжээ

Америкийн үндэсний сагсанбөмбөгийн “Los Angeles Clippers” багийн од Блэйк Гриффин реалити шоуны од, загвар өмсөгч Кендал Женнертэй болзох болсон талаар “www.nypost.com” сайт мэдээллээ.
Хос Малибу дахь “Сохо барилга” гэх амралтын газар өнгөрсөн ням гаригт амарцгаасан гэнэ.
Тэд зоогийн газраар үйлчлүүлж байхдаа үнсэлцсэн хэмээн уг амралтын газрын ажилчид хэвлэлийнхэнд ярьцгаасан байна. Хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг хос хараахан батлаагүй байгаа юм. Гриффин 28 настай бол Кендал 21 настай билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ