Их Британийн ханхүү Харригийн найз бүсгүй, жүжигчин Меган Маркли ирэх сард худалдаанд гарах “Vanity Fair” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 36 настай жүжигчин бүсгүй энэ оны эхээр ханхүүтэй болзох болсон юм. Хос анх харилцаагаа олон нийтээс нууцалдаг байсан ч хэдэн сарын өмнөөс олны хамтдаа байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн.
Британийн хэвлэлүүд ханхүүг удахгүй жүжигчин бүсгүйтэй сүй тавихаар төлөвлөж байгаа хэмээн мэдээллэх болсон. Энэ талаар Меган “Бидний харилцаа маш сайн байгаа. Энэ бол жинхэнэ хайрын түүх. Одоохондоо бид нар сүй тавих асуудлаар ярилцаагүй байна” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |