БНСУ-ын “WHOOL” хамтлаг Монголд

“Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын “WHOOL” хамтлаг Монголд тоглолтоо хийх гэж байна. Монголын Урлагийн зөвлөл, БНСУ-ын Урлагийн зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг есдүгээр энэ сарын 8-19-нд Улаанбаатар, болон Дундговь аймагт зохион байгуулах аж.
“WHOOL” хамтлаг нь 2003 онд байгуулагдсан бөгөөд 13 оронд тоглолтоо хийсэн байна. Тус хамтлаг Солонгосын үндэсний хөгжмийн хэмнэлийг орчин үеийн хөгжимтэй хослуулж контемпорари поп урсгалаар бүтээлээ туурвидаг. Монголын хөгжим сонирхогчдод зориулсан тэдний тоглолт энэ сарын 9-нд 21:00 цагаас “UB Jazz Club”-т болох юм байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ