Рэйн, Ким Тэхи нар охинтой болно

Өмнөд Солонгосын хамгийн алдартай хос болох дуучин Рэйн болон жүжигчин Ким Тэхи нар өнгөрсөн нэгдүгээр сард хуримаа хийсэн билээ.
Хуримын ёслолоос хоёр өдрийн өмнө дуучин залуу инстаграм хуудсаараа дамжуулан энэ тухайгаа мэдэгдсэн юм. Хос өнгөрсөн тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа фэнүүддээ мэдэгдсэн билээ.
Тэгвэл Солонгосын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Ким Тэхи ирэх сард амаржихаар болсон талаар “www.allkpop.com” сайт мэдээлэв.
Ойрын эх сурвалжуудын мэдээлж буйгаар хосын анхны хүүхэд “охин” гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ