Алиша Киз будаггүй төрхөөрөө сэтгүүл чимэв

Дуучин Алиша Киз ирэх сард худалдаанд гарах Бразилийн “ELLE” сэтгүүлийг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 37 настай дуучин бүсгүй сэтгүүлийн нүүр хуудсыг чимэхдээ нүүрээ будаагүй нь олны анхаарлыг татжээ. Тэрбээр инстаграм хуудсаараа өөрийн зурагтай сэтгүүлийг нийтэд танилцуулсан аж.
Алиша “Яагаад ийм алдартай сэтгүүлийг чимэхдээ нүүрээ будаагүй юм бэ хэмээн олон хүн асуусан. Би зүгээр л өөрөөрөө байхыг хүссэн. Миний санал олон хүнд таалагдсан” гэж хэлжээ.
Тэрбээр анх удаагаа Бразил сэтгүүлийг чимж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ