Бибер гамшигт өртсөн хүмүүст туслахаар боллоо

“Харви” хар салхины улмаас их хэмжээний хохирол амсаад буй АНУ-ын Хьюстон хотын иргэдэд дуучин Жастин Бибер туслахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр хувиасаа 250 мянган ам.доллар хандивлахаар болсон тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Бибер инстаграмдаа “Би та нарт хайртай Хьюстон” гэж бичжээ. Хандивын мөнгийг тун удахгүй Хьюстон хотын удирдлагуудад хүлээлгэн өгөхөөр болсон байна.
Дуучнаас гадна жүжигчин Сандра Буллак гамшгийн үеэр орон гэрээ алдсан хүмүүст нэг сая ам.доллар хандивлаж буйгаа мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ