Заян Малик халзан болжээ

Британийн “One Direction” хамтлагийн экс гишүүн, дуучин Заян Малик гадаа төрхөө өөрчилсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 24 настай дуучин үсээ хуссан байна. Тэрбээр халзан зургаа өөрийн инстаграм хуудастаа байршуулаад “Хөгжилтэй байгаа биз” гэж хэлжээ. Дуучны найз бүсгүй, модель Жижи Хадид инстаграмдаа “Хөгжилтэй эр” гэсэн байна.
Малик шинэхэн уран бүтээлдээ зориулан үсээ хуссан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ