Крис, Рианнатай эргэн нийлэхийг хүсэв

Крис, Рианнатай эргэн нийлэхийг хүсэв

Дуучин Крис Браун экс найз бүсгүйтэйгээ эргэн нийлэхийг хүссэн талаар   “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн 2009 онд дуучин Рианна үерхэж байхдаа, түүнийг зодож танхайрсан билээ. Уг үйл явдлын улмаас Браун шоронд орсон юм.

 

Тэгвэл Браун  “Life & Style Magazine” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ “Би Рианнагийн өмнө олон буруу зүйл хийсэн. Гэхдээ би түүнийг хайрлахаа зогсоож чадахгүй. Би түүнтэй эргэн нийлмээр байна. Би түүнийг дахин хайрламаар байна” гэж хэлжээ.

 

Өдгөө дуучин бүсгүй Арабын тэрбумтан эртэй үерхэх болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ