Баатарлаг эрсдээ туслах аян тоглолтоор үргэлжилнэ

Фэйсвүүкийн “Гал сөнөөгчдөд туслах групп ”-ээс санаачлан онцгой байдлын байгууллагад туслах сайн дурын аян өрнөж буй. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын хандивын дансанд 796 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 780.8 сая төгрөгийн хандив цуглараад байна. Үүнээс гадна аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс гал унтраах багаж хэрэгсэл хувцас, ус болон өөрсдийн биеээр тусалсаар байгаа аж.
Мөн Монголын рок, попын дуучид эвлэлдэн нэгдэж, “БИД ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ” гэсэн уриатай тоглолтыг зохион байгуулах гэж байна. ХУРД хамтлагийн санаачлан зохиож буй уг тоглолтод Монголы рок попын дуучид болон шинээр гарч буй амьд хөгжмийн хамтлагууд оролцох аж. Тус тоглолт нь ирэх сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд тасалбарын үнэ 10 000 төгрөг юм байна.
Б.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ