Охиных нь үйлдэл Жонни Деппийг айлгадаг

Холливуудын нэрт жүжигчин Жонни Деппийн охин Лила Росе Депп ирэх сард худалдаанд гарах “CR” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Өдгөө 18 настай Росегийн цээж нүцгэн зургаар тус сэтгүүлээ нүүрээ чимсэн аж.
Росе өнгөрөгч зургаадугаар сард “Vogue” сэтгүүлийг чимсэн туршлагатай нэгэн билээ.
Тэрбээр “CR” сэтгүүлд “Би эцэг, эхийнхээ дэмжлэгээр бус өөрийнхөө хүч чадлаар өөрийнхөө ертөнцийг бүтээмээр байна. Тиймээ хүмүүс намайг аавынхаа дэмжлэгээр том компанийн сурталчилгаанд тоглодог хэмээн боддог. Энэ бол худлаа би эдгээр ажлыг өөрийн хүчээрээ олсон” гэж хэлжээ.
Росе үдэшлэг, шоунд их оролцдог бөгөөд түүний үйлдэл Жоннигийн сэтгэлийг хямраадаг гэнэ.
Энэ талаар Жонни Депп өнгөрсөн сард “ELLEN” шоунд оролцох үеэрээ ярьсан. Тэрбээр “Тиймээ охины минь үйлдэл намайг байнга айлгадаг шүү. Би түүнийг буруу алхам бүү хийгээсэй хэмээн залбирдаг. Тэрбээр багаасаа л биеэ даасан гэхэд болно. Би хэтэрхий ажилтай учир түүндээ хангалттай цаг гаргаж чаддаггүй. Энэ бол миний буруу байх” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ