Чингис хааны киног Двайн Жонсон найруулна

img

Америкийн кино студи “Universal”  компани XIII зууны үед дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны талаар кино хийхээр болсноо зарласан талаар “www.mania.com” сайт мэдээллээ.

 

 

Уг бүтээлийг холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсон найруулж, продюсерлэхээр болсон байна.  Энэхүү бүтээлийн гол утга санаа нь Чингис хааны онгоныг хайж буйгаар гарах аж.

 

Кинонд тоглох уран бүтээлчдийг хараахан зарлаагүй байгаа бөгөөд “тун удахгүй кино багийнхныг танилцуулна” хэмээн “Universal”  компани мэдээллээ.

 

Сүүлийн үед кино салбарт өргөнөөр ашиглах болсон “Evan Spiliotopoulos” гэх шинэ скрипт, технологиор Чингис хааны киногбүтээх гэнэ. Энэхүү технологийн ачаар “Beauty And The Beast” болон “Huntsman: Winters’s War” кино хийгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ