Маргот Робби хатан хааны дүрийг бүтээж байна

“Үхлийн салаа”, “Тарзан” киногоороо олонд алдаршаад буй холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Маргот Робби шинэхэн киноныхоо зураг авалтад оролцож эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр хатан хаан I Элизабетын дүрд тоглож буй юм. уг бүтээлийн нэрийг “Mary Queen of Scots” бөгөөд кино ирэх оны дундуур нээлтээ хийх аж.
Зураг авалт Британийн нийслэл Лондон хотноо үргэлжиж буй бөгөөд өчигдөр гол дүрийн бүсгүй гэрэл зурагчдын дуранд өртжээ.
Жүжигчин бүсгүй хэдхэн сарын өмнө хуримаа хийсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ