Тахалтай тэмцсэн эмч нарын амьдралаар кино бүтээжээ

Өнгөрсөн зууны 40-өөд онд Монгол Улсад ЗХУ-ын эрдэмтдийн тарваган тахлын эсрэг хийсэн тэмцлийн бодит түүхээр "Хар үхлийг Ялагчид” баримтат киног бүтээж байна.
Тус киноны баатрууд Петр Прокопьевич Тарасов, Елена Константиновна Демидова, Василий Павлович Смирнов нар 1944-1946 онд Монгол Улсад ирж, үхлийн аюултай өвчнийг давж гарахад хувь нэмрээ оруулсан хүмүүс аж.
- Эрхүүгийн улсын их сургуулийн төгсөгч,биологич П.П. Тарасов нь махчин шувууны үүрийг тэдний хоолны үлдэгдлийн хамт судлах замаар тарваган тахлын идэвхтэй голомтыг илрүүлэх аргыг боловсруулсан байна.
- Нян судлагч эмч Елена Константиновна Демидова бүүрэгний авгалдайг шинээр илрүүлж шинжлэх ухаанд «Nympha Demidovae» гэсэн нэрээр өөрийн нэрийг үлдээсэн.
- Василий Павлович Смирнов нүдний салстаар вакцин хийх шинэ аргыг өөр дээрээ туршиж үхлийн аюултай туршилтыг хийснээрээ алдартай юм.
Кинонд зөвхөн дайн, тарваган тахлыг харуулаад зогсохгүй гол дүрүүдийн ээдрээтэй хайрын түүх гардаг. Киноны үйл явдлын гол талбар нь Баянхонгор аймгийн Заг сум аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ