Дэнель Крейг дахин Бондын дүрд тоглоно

img

Супер тагнуулчийн тухай өгүүлэх “Жеймс Бонд” цувралын 25 дахь шинэхэн анги ирэх 2019 оны долоодугаар сарын 19-нд нээлтээ хийнэ.

 

 

Хэдий уг бүтээлийн нээлтээ хийх өдөр тодорхой болсон ч өнөөг хүртэл тагнуулчийн дүрийг хэн бүтээх нь нууц хэвээр байгаа юм. Тэгвэл "Жеймс Бонд" цувралын хоёр ч ангид гол дүрийг бүтээсэн Британийн нэрт жүжигчин Дэнель Крейг шинэхэн цувралд тоглохоор болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Жүжигчин эр өчигдөр “The Late” шоунд оролцох үеэрээ хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг баталсан байна.

 

Тэрбээр “Би маш их баярлаж байгаа. Би эрсдэлд тун дуртай нэгэн” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ