Боксын спортын ОУХМ, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аваргын хүрэл, "China open" тэмцээний мөнгө, хүрэл, Казакстаны олон улсын тэмцээний алт, хүрэл медальт Ж.Отгонжаргал өнгөрсөн амралтын өдрүүдэд хүнд зодуулж БНСУ-ын Иксан хотын Вондэ эмнэлэгт хүргэгджээ.
Тэрбээр, гурван сарын визээр тус улсад очин ажиллаж байсан бөгөөд хамт ажилладаг хүндээ зодуулсан гэх албан бус мэдээ байна. Одоогоор биеийн байдал нь тааруу байгаа бөгөөд яаралтай бүтэн норкозтой хүнд хагалгаанд орох шаардлагатай байгаа ч хагалгааны төлбөр нь өндөр тул хойшлуулсаар байгаа аж.
Иймд гэр бүл, найз нөхдийнх нь зүгээс эмчилгээний зардалд хувь нэмэр оруулах сэтгэлийн дэм Монголын ард түмнээс хүсчээ. Боксчин Ж.Отгонжаргалд туслахыг хүсвэл 99896910 гэх утсаар холбогдох боломжтой юм байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |