“Надаар тоглосон хайр”-аар кино бүтээжээ

...

 

УДЭТ-ын уран бүтээл “Надаар тоглосон хайр” жүжгийн зохиолоор уран сайхны кино хийжээ. Уг кино ирэх есдүгээр сарын 1-нд нээлтээ хийх юм байна.

 

"Хувьсал" продакшны продюсер Г.Цоггэрэлийн санаачлагаар бичигдсэн МУСГЗ Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт Найруулагч Н.Наранбаатар найруулан 2001 онд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа анх удаа тавьж байсан.

 

"Надаар тоглосон хайр" жүжгийн гол дүрд СТА. Д.Ганцэцэг, СТА. Г.Амгаланбаатар, СТА. С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүргэж байсан бол 16 жилийн дараа хийгдэж буй “Надаар тоглосон хайр” УСК-ны гол дүрд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тогложээ.

 

Киноны ерөнхий найруулагчаар Н.Элдэв-Очир ажиллаж, киноны “Миний нулимсыг салхи л арчина” дууг шинэчлэн дуучин Б.Замбалгарав, Б.Маралжингоо нар хамтран дуулжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ