Тэйлорын экс хайр Бонд болох уу

img

Супер тагнуулчийн тухай өгүүлэх “Жеймс Бонд” цувралын шинэхэн анги ирэх 2019 онд нээлтээ хийнэ хэмээн албаныхан мэдэгдэж буй юм.

 

 

 

Гэхдээ өнөөг хүртэл Бондын дүрийг хэн бүтээх нь нууц хэвээр байгаа бөгөөд билээ.  Тэгвэл Бондын дүрийг Британийн жүжигчин Том Хиддлтон бүтээх магадлалтай байгаа талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг мэдээллийг Томын ойрын эх сурвалжууд хэвлэлийнхэнд өгч байна. Том Хиддлтон өмнө нь дуучин Тэйлор Свифттэй болзож байсан юм.

 

Түүнээс гадна Бондын дүрийг өмнө нь бүтээж байсан жүжигчин Дэниел Крейг шинэхэн бүтээлийн гол дүрд тоглох эсэх нь тодорхойгүй байна.

                                  

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ