Шерил турсан нууцаасаа хуваалцав

Шерил турсан нууцаасаа хуваалцав

Британийн нэрт дуучин Шерил өнгөрөгч гуравдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.

 

 

Шерил өнгөрсөн оноос өөрөөсөө 11 насаар дүү “One Direction” хамтлагийн гишүүн Лиам Пейнтэй болзох болсон юм. Шерил төрсөнөөсөө хойш олны өмнө гараагүй бөгөөд тэрбээр өчигдөр “Closer” сэтгүүлд хувийн амьдралынхаа талаар ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр ярилцлагынхаа үеэр хэрхэн жингээ хассан талаараа ярьсан байна.

 

Дуучин бүсгүй төрөөд сар гаруйн хугацаанд биеэ амраасан бөгөөд хүүгээ хоёр сар хүрсний дараахан жингээ хаях ажлаа эхэлсэн гэнэ. Шерил йог, фитнесс болон боксоор өнгөрсөн хугацаанд хичээллэж, илүүдэл жингээ хаяж чаджээ.

 

Өдөрт 2-3 цагийг дасгал хийхэд зарцуулж, илчлэг багатай хоол хүнс тогтмол хэрэглэсэн талаараа Шерил ярилцлагынхаа үеэр ярьсан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ