Рок, попынхон хандивын VIP үдэшлэг зохионо

Төрийн соёрхолт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээний зардалд хандив цуглуулах зорилгооор Монголын Рок, поп, үндэсний, сонгодог урлагийн уран бүтээлчид хандивын VIP үдэшлэгийг зохион байгуулахаар болжээ.
Хандивын үдэшлэгт:
- Харанга
- Хурд
- Никитон
- Камертон
- A Sound
- 3 Охин
- Киви
- МУГЖ Т.Ариунаа
- МУГЖ Б.Алтанцэцэг
- С.Наран
- Б.Ангирмаа
- Т.Дэлгэрмөрөн
- Sally
- Укa
- Төгөлдөр хуурч Чинбаа
- МУГЖ Д.Отгонбаяр /Гитарчин/
- Гитарчин Өөжгий
- Хийлч Дээгий
- Төгөлдөр хуурч Ами
- Монгол улсын Морин хуурын чуулга оролцох юм байна.
Үдэшлэг 2017 оны 8 сарын 26-нд 19.00 цагаас On'Off Production Concert Hall-д зохион байгуулах аж. Билетийн үнэ 150,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 9473-0028 утсаар захиалах боломжтой юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ