Н.Айшолпан охиныг дэлхийн онцлох хүнээр нэрлэжээ

“Asia Society” байгууллагаас 2017 онд Ази болон дэлхий дахины ирээдүйд эерэг өөрчлөлт авчирсан есөн хүнийг нэрлэжээ. Үүнд дэлхий дахинд “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршаад буй Н.Айшолпан охин шалгарсан байна.
“Asia Society” байгууллага өөрийн хамтын байгууллага “Citi Asia Pacific”-тай хамтран, шагнал гардуулах хүмүүсийнхээ нэрсийг өчигдөр албан ёсоор зарласан бөгөөд Айшолпан Нургайвыг шагналын эзнээр тодорхойлохдоо, “бага залуу насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилсөн нэгэн” гэсэн байна.
“Asia Game Changer Awards” шагналыг арваннэгдүгээр сарын 1-нд Нью-Йорк хотноо гардуулах аж.
Дашрамд сонирхуулахад Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүргэдтэй анчин” буюу “The Eagle Huntress” кино олон улсад нээлтээ хийгээд буй.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ