Энистон хуримын ойгоо тэмдэглэв

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Энистон энэ амралтын өдөр хуримын ойгоо тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр хоёр жилийн өмнө Жастин Теру гэх залуутай Лос Анжелес хотноо нууцаар гэрлэсэн юм.
Хос хуримын ойгоо Нью Йорк хотноо байрлах нэгэн тансаг зэрэглэлийн зочид буудалд тэмдэглэсэн байна.
Теру инстаграм хуудастаа эхнэртэй үнсүүлж буй зургаа нийтлээд “Намайг сонгож, хайрласанд маш их баярлалаа” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ