Клуни Сири хүүхдүүдэд сургууль барьж өгнө

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни болон түүний гэргий Британийн Хүний эрхийн өмгөөлөгч Амаль Клуни нар иргэний дайн, террористуудаас болж боловсрол эзэмшиж чадахгүй байгаа Сири хүүхдүүдэд зориулан сургууль байгуулахаар болсон талаар хосын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Амьд үлдэхийн тулд эх орноосоо дүрвэсэн олон мянган сиричүүд Ливан дахь дүрвэгсдийн хуаранд амьдарч буй билээ.
Хос дүрвэгсдийн хуарангуудад амьдарч буй сири хүүхдүүдэд зориулан Ливан улсад долоон сургууль барихаар болсон байна. Энэхүү бүтээн байгуулалтад зориулан хос 2.25 сая ам.долларыг хувиасаа хандивлахаар болжээ. Клуни “Эдгээр хүүхдүүдийн буруу биш. Томчуудын хийсэн буруу үйлдлийн төлөө тэд шийтгэл хүлээх ёсгүй. Ямар ч нөхцөлд байсан хүүхдүүд шаардлагатай мэдлэгийг эзэмших ёстой” гэсэн байна.
Ливаны Боловсролын сайд Марван Хамаде “Үнэхээр талархмаар үйл явдал болж байна. Та бүхэнд чин сэтгэлээсээ баярлаж байна” гэж хэвлэлийнхэнд ярьжээ.
Хос өнгөрсөн зургаадугаар сард хүү, охинтой болсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ