Жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр тохиож байна

Хошин урлагийн “Х түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1967 оны долоодугаар сарын 27-нд мэндэлсэн.
Түүнд хайртай дотны хүмүүс нь баярын мэндчилгээ дэвшүүлсээр байна. Түүний хань СТА жүжигчин Т.Бархүү “Хань минь чамдаа би ямар хайртай гэж санана аа. Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй ээ. Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодно. Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй. Хайрт Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээжээ.
Тэрбээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжилээр төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.6 жил ажиллаж байгаад 1991 оноос УДЭТ руу шилжиж 2000 оны намар хүртэл драмын театрт ажиллаж байгаад 2001 оноос “Х түц” продакшндаа одоо хүртэл ажиллаж байгаа.
Жүжигчин И.Одончимэг “Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг уран сайхны кино болон “Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ