Реппер Gee хуримынхаа ойгоор хоёр дахь охиноо өлгийдөв

“Монгол Реппер” дуугаар хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулж, олонд танигдсан реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн оны долоодугаар сарын 24-нд хуримаа хийсэн.
Харин энэ жилийн долоодугаар сарын 24-нд тэрбээр хоёр дахь охиноо өлгийдөн авчээ. Тэрбээр өөрийн цахим хуудсанаа “Яг нэг жилийн өмнөх энэ өдөр хуримаа хийж байжээ. Жилийн дараа хуримынхаа ойн өдрөөр бүл нэмж дахиад нэг хөөрхөн охин маань орчлонд мэндэллээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Түүний гэргийг Н.Минжирмаа гэдэг. Т.Мөнх-Эрдэнэ, Н.Минжирмаа нар М.Бургуужин гэх зургаан настай охинтой бол ийнхүү хоёр дахь охиноо өлгийдөн авч, бүл нэмлээ
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ