Укагийн Мельбурны хананд мөнхөрсөн төрх

Австралийн Мельбурны Урлагийн их сургуульд суралцдаг граффити уран бүтээлч Х.Хоснаран “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаярын хөрөг зургийг Мельбурн хотын гудамжинд зуржээ.
Уран бүтээлч Х.Хоснаран Мельбурн хотын “Hosier lane” нэртэй гудамжны хананд дуучин Укаг монгол хатны өмсгөлтэйгөөр дүрслэн зурсан байна.
Х.Хоснаран Мельбурн хотын гудамжинд Чингисийн баатрууд болон эртний хатдын олон зургийг буулгасан аж. Энэ удаад “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаярын “Хөгжим” шинэ цомогтоо зориулан авхуулсан хатны өмсгөлтэй зургийг зуржээ.
Тэрбээр Австралид контемпорари арт болон уран зураг, хэвлэлтийн урлаг чиглэлээр суралцдаг. Өмнө нь Австралын Сидней, Мельбурн зэрэг хотод тус бүр гурван удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ