Б.Шижирбат “Аmerican Got Talent” нэвтрүүлэгт оролцжээ

"Монгол” телевизээс хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт оролцжээ.
“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагчийн төлөө өрсөлдөх шилдэг найман оролцогчийн нэгд "Punk n rap" хамтлагийн гишүүн Б.Шижирбат тодорсон билээ. Түүний хагас шигшээд толилуулсан үзүүлбэрийг дэлхий даяар 16 сая орчим хүн үзсэн. Бичлэгийг үзсэн Норвегийн DJ, продюсер Алан Валкер Б.Шижирбатад хамтран ажиллах санал тавьж байсан.
Тэгвэл энэ удаад тэрбээр дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлэгт өөрийгөө сорьжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ