Кейт Бекинсейл нялх амрагтай болжээ

Холливуудын нэрт жүжигчин Кейт Бекинсейл найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр залуу Мэтт Рифи гэгчтэй болзох болсон байна. Тэд өчигдөр нэгэн шөнийн клубээр үйлчлүүлээд гарч явахдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.
Мэтт, Кейт харилцаагаа хэвлэлийнхнээс нуугаагүй бөгөөд сэтгүүлчдийг харсаныхаа дараа үнсэлцжээ.
Өдгөө 43 настай Кейтийн дурлалт залуу ердөө 21 настай юм. Сонирхолтой нь Кейтийн охин Лилу 18 настай билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ