Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 7897 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Нийслэл болон Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр батлагдсан байна.
Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт энэ сарын 10-нд эхэлсэн. Одоогийн байдлаар нийт хамрагдах хүүхдийн 76 хувь нь вакцин хийлгээд байгаа аж. Нэмэлт дархлаажуулалт өнөөдөр дуусна.
Уншиж байна |