“Хавдрын эсрэг үндэсний аян 2015” эхэлжээ
2015-05-06

Хүн амын эрүүл амьдралын зөв хэвшил, хавдар өвчний талаарх цогц мэдээ мэдээллийг хүргэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор жил ирэх тусам хүрээгээ тэлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-г эхлүүлээд байна.

 

Уг аяныг Хавдар судлалын үндсэний төв /ХСҮТ/, ХААН Банк Сан, МҮОНРТ-ээс 5 дахь жилдээ үргэлжлүүлэн зохион байгуулж бөгөөд аяны нээлтийн өчигдөр Орхон аймагт болжээ.

 

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 68,300 иргэнийг үнэгүй үзлэг оношилгоонд хамруулан, орон даяар 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” нь Орхон, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Төв, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Ховд зэрэг 12 аймаг болон Архангай аймгийн Хангай, Дорноговь аймгийн Замын-Үүд гэсэн 2 суманд ажиллан хавдрын хожуу илрүүлэлтийн хувийг бууруулах, эрт илрүүлгийн үзлэг оношилгоог эрчимжүүлэх, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг оношилгоо эмчилгээний чиглэлээр дадлагажуулах, сайн дурын ажилтан бэлтгэх, хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулах юм.
 

Анх эхэлсэн цагаасаа хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлтийг өгч, хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулж байгаа энэ төсөл нь зөвхөн үзлэг шинжилгээгээр хязгаарлагдахгүй орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн хувьд ч томоохон туршлага, иргэдийн амьдралд эрүүл мэндийн чухал хөрөнгө оруулалт болж буйгаараа онцлогтой. 

 

Б.Дэжид  

Shuud.mn
Сонин хачин