Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ
2015-04-21

Нийслэлийн Засаг дарга “Улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/310 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчнөөс сэргийлэх, дэгдэлтийг хязгаарлах, оношлох, эмчлэх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт, Эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгав.  

  Нийслэлд Улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах, эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах, голомтын халдваргүйтгэлд шаардлагатай 18 сая 200 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш, эмч, ажилтан, эцэг эхчүүдэд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимтэй явуулахыг нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо. 


 
Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин