Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
2015-2017 онд хэрэгжүүлэх ДОХ-ын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
2015-04-17

Монгол Улс 2003 оноос хойш ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр 11 удаагийн нийт 50 сая ам долларын төсөл батлуулан хэрэгжүүлсний 16,5 сая ам.долларыг ДОХ-оос сэргийлэх үндэсний арга хэмжээнд зарцуулаад байна.

 

Үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээнд зарцуулж буй нийт хөрөнгийн 70 хувийг Глобаль сангийн санхүүжилтээр буцалтгүй тусламж хэлбэрээр олгогддог. “Глобаль сан”-гийн санхүүгийн дэмжлэгээр нийт хүн амын дундах ХДХВ-ийн халдварын тархалтынг бага түвшинд нь тогтоон барьж чадсан юм. 

 

Шинээр батлагдсан 2015-2017 онд ДОХ-ын чиглэлээр хэрэгжүүлэх 5 сая ам. долларын санхүүжилт бүхий төслийг хэрэгжүүлэхээр ХӨСҮТ, Залуус эрүүл мэнд, Төгс бүсгүйчүүд, Гал голомт, Шинэ өөдрөг амьдрал, Хүүхэд өсвөр үеийг ивээх төв, Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагуудтай өнөөдөр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба гэрээ байгууллаа. Төслийн санхүүжилтийг ирэх жилүүдэд ХДХВ,ДОХ-оос сэргийлэх арга хэмжээ хүн амын тодорхой бүлгийнхэний дунд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, бүх шатлалын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хөтөлбөрийн хяналт-шинжилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлд зарцуулах аж. 

 

Дашрамд мэдээлэхэд: 2001 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан жил тутам 6 сая гаруй хүний амь насанд хүрч буй Дархлалын олдмол хомсдол (ДОХ), сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд зарцуулах хөрөнгө дайчлах, үйл ажиллагааг нягт уялдуулах боломжтой санхүүжилтийг бүрдүүлэх санаачлага гаргасны дагуу 2002 оны 1-р сард Женев хотноо ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобаль сан анх байгуулагдсан байна. Үүнээс хойш нийт 140 гаруй оронд 30 тэр бум ам.долларын санхүүжилт олгоод байна. 2014 оны байдлаар тус сангийн дэмжлэгтэйгээр дэлхийн хэмжээнд 7.3 сая хүн ДОХ-ын ретровирусын эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамрагдаж, 12.3 сая халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнүүдийг илрүүлэн эмчилж, хумхаагийн тохиолдлыг 17 хувиар, нас баралтыг 26 хувиар тус тус бууруулж чадсан байна. 

Shuud.mn
Сонин хачин
marshil’dygerin’erdenebat’1997’7’18’dox’birycig’a:
delxiinbyxylcornibaatarinodongoorshagnyylcan
2015-04-17
fopbicor’doktor’filicofich’xydojnik’ckylftyri’kin:
1997oni7carin18nddygerinerdenebatanxydaadelxiiddoxnedgeexbirycigmongolinyndecniarxibin149tootoroondbirycinonoligneejmongolylcinbaatarmongolylcinxodolmorinbaatarorocxoplbootniylcyydinaltantabanxoshyyodongoorshagagdcanmongolchyydaa
2015-04-17
marshil’dygerin’erdenebat’1997’7’18’dox’birycig’a:
delxiinbyxylcornibaatarinodongoorshagnyylcan