Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Даатгалаа гурван жил төлсөн бол урамшууллын үзлэгт хамрагдана
2015-03-30

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 17 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах журмыг шинэчлэн баталсан билээ. Шинэчлэгдсэн журмаар Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн, дараалсан 3 жил буюу 2012.01.01-ээс 2015.01.01-нийхоорондэрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагч энэхүү урамшуулалд хамрагдах юм байна.

 

Ингэхдээ ерөнхий, хавдрын, харшлын гэсэн оношлогоо, шинжилгээний гурван багцаас сонгон нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий 82 эмнэлгүүдэд, харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамрагдах эрхтэй юм байна.

 

Даатгуулагч та эрх үүссэн эсэхээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайтны баруун хэсэгт байрлах “Эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэгт хамрагдах эсэхээ шалгах” хэсгээр орж шалгах эсвэл харьяа аймаг, дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандан шалгуулах боломжтой аж.   

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэг нь 2015 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин