Харвардын нийгмийн эрүүл мэндийн их сургуулиас түнш байгууллагууд болох Эрүүл мэнд, спортын яамны харьяа байгууллагууд, Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа байгууллагууд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаануудыг танилцуулна. Танилцуулах уулзалтыг энэ сарын 28-нд Эрүүл мэнд, спортын яамны В зааланд зохион байгуулах аж.
Энэхүү уулзалтад “Нөхөн үржихүйн эрүүл мэндэд Д витамины нөлөөг тодорхойлох судалгаа”, “Хүүхдийн өсөлт хөгжилтэд Д витамин нөлөөлөх нь судалгаа”, “Үндэсний хэмжээний Д витамины судалгаа”, “Эрүүл эх ба Эрүүл нярайн судалгаа”, “Сургуулийн сурагчдын дунд Витамин Д хэрэглэн Сүрьеэгийн халдвараас сэргийлэх нь судалгаа”, “Амьсгалын замын хурц үрэвсэл ба Витамин Д судалгаа” зэрэг судалгааг танилцуулах юм байна.
ый
Э.Насан
Уншиж байна |