Herbalife-ын Хүнс Тэжээлийн Хүрээлэнгийн гишүүн, мөн Herbalife-ын Хүнс Тэжээлийн Зөвлөх Удирдлагын багийн гишүүн Доктор Гэри Смоллтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
a
-Та юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
-Намайг Доктор Гэри Смолл гэдэг. Би профессор хүн. Би ихэнх амьдралдаа тархины эрүүл мэнд, насжилтын үйл ажиллагааг судалж байна. Тархи бол миний хамгийн дуртай эрхтэн. Хүн болгонд ч маш чухал эрхтэн. Бид яаж боддог юм. Бид яаж сэтгэдэг юм. Эдгээр үйл явц ямар байх нь тархины эрүүл мэнд, насжилтаас болдог юм. Мөн бидний эрүүл мэндийнхээ төлөө хийж буй зүйл тархийг ч бас хамгаалж байдаг. Энэ салбарт маш их нөлөө бүхий нэгэн том судалгаа байдаг нь Маккартерийн “Амжилттай насжилтын тухай судалгаа” нэртэй бүтээл бий. Энэ судалгаанаас үзэхэд ердийн хүн амжилттай наслах гол хүчин зүйлийн 2/3 нь генетикийн бус хүчин зүйлүүдээр тодорхойлогддог гэдгийг олж мэдсэн. Мөн миний хийж байгаа судалгаанууд нь хүн өөрийнхөө тархины эрүүл мэндийг удирдаж чаддаг юм байна гэдгийг нь олж мэдсэн.
a
-Монголд та анх удаа ирж байна уу. Монголд ирсэн зорилго юу вэ?
-Би анх удаагаа Монголд ирж байна. Хэдхэн хоног л айлчилж байна. Ирсэн гол зорилго маань Herbalife-ын талаар сургалт явуулах. Бие даасан гишүүддээ зориулсан сургалт, тэнцвэржүүлсэн хооллолтын явц, эрүүл амьдрах ёсны талаар сургалт явуулах зорилготой ирсэн.
a4
-Та ирэхээсээ өмнө Монголын талаар судалсан уу?
-Би Монголыг нарийвчлан судалж үзээгүй. Гэхдээ бага зэрэг зүйл уншиж судалсан. Монголчуудад дэлхийн олон улс орны нэгэн адил эрүүл урт удаан наслах тухайд бэрхшээл гардаг гэдгийг олж мэдсэн. Хамгийн том асуудал юу байдаг вэ гэхээр амьдралын хэв маяг нилээн онцлогтой. Бидний мэдэж байгаагаар таргалалт дэлхийн олон оронд том асуудал болоод байгаа. Мөн насжилттай холбоотой бий болдог өвчлөлүүд, жин ихтэй холбоотой гардаг өвчлөлүүд байна. Жишээлбэл, сахарын өвчин, зүрхний өвчин, альцхаймерийн өвчин таргалалтай холбоотойгоор улам бүр хүндэрдэг. Альцхаймерийн өвчний талаар олон судалгаа байдаг. Ялангуяа өөрчилж болохуйц эрсдлийн факторууд гэдэг чиглэлээр нилээн судалгаа хийгдсэн байдаг. Энэ хүчин зүйлүүдийг өөрчилснөөр энэ өвчнийг багасгах боломжтой юм байна гэдгийг эрдэмтэд олж тогтоосон байгаа. Хэд хэдэн хүчин зүйлүүдийг хэлж болно. Тухайлбал, таргалалт, тамхи татах, биеийн хүчний хөдөлмөр хийхгүй байх, өндөр даралтыг эмчлэхгүй байх, сахарын өвчнийг эмчлэхгүй байх зэрэг нөлөөлнө. Одоо бид янз бүрийн судалгаа хийж, альцхаймерийн өвчний эрсдлийн факторуудыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Альцхаймерийн өвчний бараг тал хувь нь дээрх хүчин зүйлсийг багасгаснаар бууруулж болно гэсэн урьдчилсан үр дүн харагдаж байгаа.
a
-Монголчуудад стресс маш их байгаа. Тэр хэрээр тархины эрүүл мэндэд нөлөөлдөг гэж бодож байна. Мөн сүүлийн үед төрсөн хүүхдүүд тархины даралттай, зарим тохиолдолд татаж унадаг. Эдгээр тохиолдолд Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг өгч, эмчилж болох уу?
-Herbalife-ын бүтээгдэхүүнүүд бол эм биш. Ихэнх бүтээгдэхүүнүүд маань тэнцвэржүүлсэн хооллолтын бүтээгдэхүүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр татаж унах болон тархины бусад өвчнүүдийг мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр л эмчллэх хэрэгтэй. Үүнийг хүмүүс маш сайн ойлгох ёстой. Харин зөв хооллолт бол янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална. Зөв хооллолсноор өөрийн өвчнөө эмчлэхэд тустай. Хоёр зүйлийг хүмүүс хийж болно. Сахарын өвчнөөс сэргийлэхийн тулд хөдөлгөөн сайн хийж, эрүүл хооллох хэрэгтэй. Гэхдээ биеийн тамир хийгээд, зөв хооллолтоор сахарын өвчнийг эдгээчихнэ гэж хэлж болохгүй. Судалгааны үр дүнгээс харахад эрүүл аж төрөх ёсоор амьдраад зөв хооллох юм бол энэ өвчнийг даван туулахад тус болдог. Тиймээс зөв амьдралын хэмнэл аливаа өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Харин Herbalife-ын бүтээгдэхүүн аливаа эмгэгийг эмчилнэ гэж би хэлж чадахгүй.
a
-Та Herbalife-ын бүтээгдэхүүнийг хэдэн жил хэрэглэж байна вэ. Танд ямар үр дүн гарсан бэ?
-Олон жил тархины эрүүл мэндийн асуудлыг судлалаа. Судалгааны үр дүнд эрүүл амьдрах хэрэгтэй юм байна, хөдөлгөөн их хийх хэрэгтэй юм байна, мөн өөрийн амьдралын туршлагаар улаан мах бага хэрэглэж, цагаан мах буюу тахиа, загасны мах их хэрэглэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Би 15 жилийн өмнө арай өөр амьдралын хэмнэлтэй байсан ч эрүүл амьдрах зарчмыг амьдралынхаа нэг хэсэг болгож чадсан. Herbalife-ыг би гурван жилийн өмнөөс хэрэглэж байна. Herbalife-ын бүтээгдэхүүнүүд ялангуяа Формула 1 коктейлийг хэрэглэснээр би жин хассан. Жин зохистой хэмжээндээ хүрсэн. Үнэхээр сайн бүтээгдэхүүн гэдгийг нь өөрийн биеэр мэдэрсэн. Аз болоход надад даралт ихсэх, өөр ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй гэдгийг мэдсэн. Herbalife-ийн бүтээгдэхүүн, идэвхитэй амьдралын хэв маягийг хослуулах нь эрүүл мэндэд тустай гэдгийг энэ гурван жилд ойлгож мэдсэн.
a
-Хүний амьдралын хэв маяг ямар байгааг харагдаж байгаагаар нь дүгнэж болох уу?
-Би энэ асуултыг олон удаа сонсож байсан. Энэ асуултын цаана хүмүүс амьдралын хэв маягаа яаж өөрчлөх вэ гэдэг асуудал нуугдаж байгаа. Би өөрийнхөө практик туршлагаар юуг олж мэдсэн гэхээр эмчилгээний зөвлөгөөг дангаар өгөлгүй эрүүл амьдрах ёсны зөвлөгөөг давхар өгч байсан. Хүмүүс ой тогтоолт минь муудаж байна гэж хэлэхэд би та биеийн тамир хийж илүү хөдөлгөөнтэй амьдар гэж хэлдэг. Гэтэл хүмүүс эмчээ би мэдээж хөдөлж болно. Гэхдээ та надад, миний ой тогтоолтыг сайжруулах эм өгчих л дөө гэдэг. Хүмүүсийн амьдарлын хэв маягийг эм ууснаар өөрчлөхгүй. Энэ зөвхөн эмчилгээний арга байгаад зогсохгүй маш олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй болдог. Буруу аж төрөх ёсыг баримталснаас болж маш олон өвчин тусах аюул байгаа. Харин өөртөө таатай сайхан хөдөлгөөн хийгээд ирэхээр хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт гарч ирдэг учраас зарим хүмүүс намайг 90 хоногийн хөтөлбөртөө хамруулж өгөөч гэдэг. Энэ хөтөлбөрт өдөртөө 2 цаг гүй эсвэл махнаас татгалз гэж бид хэлдэггүй. Хүмүүст дагаж мөрдөхөд хэцүү биш хялбар зөвлөмжүүдийг өгдөг. Тиймээс хүмүүст энэ программд хамрагдаад дагаж мөрдөхөд хэцүү биш байдаг. Харин хөтөлбөрийн дараа тэр хүмүүсийн эрүүл мэнд сайжирч амьдралдаа хандах хандлага өөрчлөгддөг учраас энэ их ач холбогдолтой ажил. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс өдөр бүр уулзаж, хамтдаа коктейлоо ууж, Herbalife-ын бүтээгдэхүүнээ хэрэглээд, өөр хоорондоо ярилцаад сэтгэгдэлээ солилцоод амьдралын чанар нь хэрхэн сайжирч байна вэ гэдгээ ярилцаад, нэг нэгэндээ дэмжлэг үзүүлээд хамт энэ хөтөлбөрөө мөрдөөд ирэхээр олон хүмүүс тус тусдаа байсан янз бүрийн асуудлуудаа даван туулахад сэтгэл санааны дэмжлэг өгдөг юм. Монголд уламжлалт хоол нь махтай хоол байдаг гэдгийг би мэднэ. Тэгэхээр хүмүүст юу гэж зөвлөдөг вэ гэхээр заавал нэг юмнаас бүр мөсөн татгалзах шаардлагагүй. Амьдралдаа багахан өөрчлөлт хийхэд нилээн их үр дүн гарна гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Энэ тухай би номондоо бичдэг л дээ. Жишээ нь, нарийн боов, амттан байлаа гэхэд тэрийг идэж болно. Гэхдээ тийм их идэх хэрэггүй. Өөрийгөө баясгаад өөрийгөө шагнаад бага зэргийг идэж болно. Бүх зүйлийг хориглочих юм бол хүмүүст хүнд сэтгэгдэл төрүүлдэг. Тэр хүмүүс бүх зүйлд татгалзаж чаддаг ч дараа нь тэр юм руугаа бүр илүү ихээр шунаглаж ордог. Огт хориглох буруу, хүмүүст хандлагаа бага багаар хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэж зөвлөдөг. Энийгээ хөтөлбөртэйгээр, ситемтэйгээр өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлэх нь зүйтэй гэж үздэг.
a
-Та Herbalife компанитай хэрхэн хамтран ажилладаг вэ?
-Би Herbalife компанитай сүүлийн гурван жил хамтран ажиллаж байгаа. Би Herbalife-ийн зөв хоололтын зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Бид өөрсдийнхөө хувь нэмрийг энэ компанид оруулж байдаг. Ямар байдлаар оруулдаг вэ гэвэл эрүүл мэндийн хөтөлбөрийг боловсруулах, дэлхийн янз бүрийн орнуудад очиж сургалт явуулах зэргээр хувь нэмрээ оруулж байна. Жишээ нь Монголд ийм л ажлаар ирсэн. Бид судалгааны чиглэлээр бусад орны эрдэмтэн, шинжээчидтэй уулзаж манай бүтээгдэхүүнд ордог элемнентүүдийн талаар ярилцаж, харилцан судалгаа хийдэг. Тэгсэнээр бид энэ бүтээгдэхүүнийхээ чанарыг улам бүр сайжруулахаар хамтран ажилладаг юм. Бид энэ компанитай хамтран ажилласанаар нэгдүгээрт, бүтэгдэхүүнийг улам сайжруулахад нь хувь нэмрээ оруулж байна. Мөн маш олон хүмүүст зөв хооллох, зөв аж төрөх дадлыг эзэмшихэд нь тус дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг ухамсарлах надад их таатай байна.
a
-Стресс хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ. Стрессээс үүдэлтэй өвчлөл хэр байдаг юм?
-Стресс мэдээж бие организмд муугаар нөлөөлдөг. Тархинд ч их муугаар нөлөөлнө. Стресс зүрхний өвчин нэмэгдүүлдэг, тэр ч бүү альцхаймерийн өвчинд ч нэрвэгдүүлдэг. Стресст их автсан хүн хоёр дахин илүү альцхаймерийн өвчнөөр өвчлөх эрсдэлтэй гэсэн тооцоо бий. Хэрэв аливаа нэгэн амьтныг байнга стресст байлгаад байх юм бол тэр амьтны тархи нь агшаад ой тогтоолт нь мууддаг. Кортилоз ялгарал нь мууддаг. Тодорхой нэг санах ой нь алдагдаж арчигддаг гэсэн судалгаанууд гарсан. Тийм учраас бид аль болох өөрсдийнхөө амьдралыг зөв зохицуулж, ой тогтоолтоо сайжруулья гэвэл сртессээс зайлсхийх хэрэгтэй. Энэ чиглэлээр олон ном гаргаж, судалгаа хийсэн. Зарим эрдэмтэд эмийн аргаар эмчилдэг, зарим нь иогоор хичээллэх, тай-чигаар хичээллэх зэргийг зөвлөдөг. Энэ бүх аргаар стрессийг багасгаж болно. Мөн гар утас, компьютер зэрэг технологийн дэвшил дагаж гарч ирж байгаа бүтээгдэхүүнүүд стрессийг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа бий. Тийм болохоор ядаж өдөрт 6-хан минут бясалгал хийчих юм бол таны тархинд маш их хэрэгтэй. Мөн таны настрийнийг нэмэгдүүлж, ой тогтоолтыг сайжруулж байдаг мөн таны бие организмын чинь элдэв үрэвслийг ч арилгаж байдаг. Тийм учраас үрэвсэл гэдэг бол физилогийн энгийн явц. Мэдээж та булчингаа сунгачих юм бол тэр хавьд улайж, хавдаад өвдөнө. Тодорхой хэмжээний үрэвсэл эхэлж байна гэсэн үг. Бидний бие организмд байнга л үрэвслийн процесс явагдаж байдаг. Энэ бүх зүйл нь тархинд сигнал өгөөд байж байдаг. Тэгээд энэ тархинд ирж байгаа сигналыг аль болох багасгах нь тархины эрүүл мэндэд нөлөөлнө. Тиймээс аль болох биеийн тамираар хичээллэж, сайн унтаж амарч, хөдөлгөөн хийж аль болох биед явагдаж байгаа үрэвслийн процессийг багасгах чиглэлээр амьдрах юм бол стресс багасч, тархинд ирэх ачаалал буурна.
a
-Зөв хооллолт хүний биед хэрхэн нөлөө үзүүлдэг юм бэ. Энэ төрлийн судалгааны дүнгээсээ сонирхуулаач?
-Зөв хоололтын талаар ихэнхдээ Дундад тэнгис орчмын орнуудын хүмүүсийн хооллолтыг их судалдаг. Энэ орны хүмүүс хоолондоо далайн бүтээгдэхүүн, жимс самар, оливийн тос, их хэрэглэдэг. Зөв хооллодог хүмүүс илүү удаан амьдардаг гэдэг нь судалгаагаар харагдсан. Тэгвэл эдгээр хүмүүсийн тархины, зүрхний эрүүл мэнд их сайн байдаг. Энэ чиглэлээр их олон судалгаа хийгдсэн. Индианагийн их сургуульд Африк гаралтай америкчууд болон Нигерийн иргэдийн дунд альцхаймерийн өвчин хэр байгааг судалж үзэхэд Нигерийнх альцхаймерийн өвчлөл бага гарсан. Тайлбар нь юу байсан гэхээр тэдгээр хүмүүсийн хооллолт нь хөдөлгөөн ихтэй, амьдралын хэвшил нь өөр байгааг харуулсан. Мөн хичнээн калори ихтэй хүнс хэрэглэж байна вэ, тэрнээсээ шалтгаалаад өвчлөл өөр байгаа нь тогтоогдсон.
a
-Herbalife-ыг хэрэглэхэд хориглох ямар нэгэн заалт байдаг уу?
-Herbalife-ын найрлагад орсон ямар нэгэн бүтээгдэхүүн дэх элементээс харшилтай хүн л хэрэглэж болохгүй. Зарим хүмүүс аль нэг хүнснээс харшилтай байдаг энийгээ л анхаарах хэрэгтэй. Хэрвээ тухайн хүний харшилдаг зүйл найрлагад нь байхгүй л бол бүх хүн хэрэглэж болно.
a
-Herbalife хүний эрүүл мэндэд тустай гэдгийг хүмүүс мэддэг. Гэхдээ харьцангуй өндөр үнэтэй байдаг тул тууштай, удаан хугацаагаар хэрэглэж чаддагүй. Үүнээс үүдэн бүтээгдэхүүний хэрэглэхээ боличихоор таргалчихлаа гэж иргэд ярьдаг. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Нэг зүйлийг ойлгох нь чухал. Юу вэ гэвэл аливаа нэг бүтээгдхүүн ганцаараа таны амьдралыг өөрчилнө гэж байхгүй шүү дээ. Та өөрөө л эрүүл аж төрөх ёсыг амьдралын хэмнэлээ болгох хэрэгтэй. Аливаа нэг бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больсноос болж, жин нэмэгдэнэ гэж байхгүй. Тэр хүн амьдралын хэмнэлтийг өөрчлөх явцдаа тослог бүтээгдэхүүн хэрэглэсэнээс болж эсвэл хөдөлгөөнөө багасгаснаас болж жин нэмнэ үү гэхээс биш бүтээгдэхүүн хэрэглэхээ больсноос хойш жин нэмэгдэхгүй. Тиймээс аль болох эрүүл аж төрөх ёсыг амьдралынхаа хэвшил болгож, илүү олон жилээр дадал болгоорой гэж зөвлөмөөр байна.
a
-Herbalife-ыг бага насны хүүхдэд уулгаж болдог юм болов уу?
-Ерөнхийдөө зарчмын хувьд тэнцвэржүүлсэн хооллолт гэдэг бүх насныханд үйлчилдэг асуудал. Гэхдээ хүүхэддээ юу өгч байгаа вэ гэдэгтээ маш анхааралтай хандах хэргэтэй. Бага насны хүүхдэд зориулалтын хүүхдийн сүү найруулж өгдөг, зарим хүүхэд шууд том хүний иддэг хоолыг иддэг. Тэгэхээр хүүхэд болгон дээр харилцан адилгүй нөлөөлнө. Эцэг эхчүүд өөрсдөө миний хүүхдэд ямар хоол нь тохирч байна вэ гэдгээ шийдвэрлэнэ. Herbalife-ийн зарим бүтээгдэхүүн хүүхдэд хэрэглэхэд тохиромжтой хэдий ч одоогоор Монгоолын зах зээл дээр борлуулагдаж эхлээгүй байна. Хүүхдэд муу нөлөөтэй гэсэн судалгаа байхгүй. Хэрвээ бүтээгдэхүүнд орж байгаа найрлагад ямар нэг харшил өгөхгүй л бол бүх л насны хүнд эерэг нөлөөтэй.
a
-Тархины үйл ажиллагааг дэмжих ч юм уу, стрессээс хол байхын тулд Herbalife-ыг хэрэглэж болох уу?
-Миний бодлоор тархины эрүүл мэндэд чухал нөлөөлдөг зүйл бол жингээ зөв барих асуудал байдаг. Бид бүгд мэднэ. Хэт таргалалт бол тархины эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Судалгааны үр дүнд юу харагдсан бэ гэхээр хэт таргалалтай хүмүүс ходоод боолгох хагалгаа их хийлгэдэг. Тэр хүмүүс 2-хон долоо хоногийн дараа маш ихээр жин хасдаг. Тэр хүмүүсийн тархины эрүүл мэндэд судалгаа хийгээд үзэхээр тархины эрүүл мэнд нь сайжирсан нь мэдрэгддэг. Тэгэхээр хүн жингээ барих нь тархины эрүүл мэндтэй шууд холбоотой.
a
-Монголд нойргүйдлийн өвчин их түгээмэл болж байна. Энэ тархи сайн амарч чадахгүй байгаатай холбоотой юм болов уу?
-Нойргүйдлийн өвчин их хэцүү асуудал л даа. Монголд энэ өвчин дэлгэрсэн гэдгийг сонсоход маш их гайхаж байна. Ер нь сайн унтаж амрахгүй байх нь тархинд маш муу. Сайн унтаж амарснаар тархи эрүүл байх нөхцөл бүрдэж, бие организмд явагдаж байгаа үрэвслийн процессийг анагааж байдаг. Бид аль болох эмийн тусламжгүй унтах аргыг зааж өгдөг. Олон жилийн туршид унтуулах эм хэрэглэсэн хүмүүст гаж нөлөө ажиглагддаг. Тиймээс хүмүүст унтахаасаа өмнө яаж биеэ тайвшруулж, өөрийгөө амраах аргуудыг зааж өгдөг. Зөндөө олон судалгаанууд байдаг. Сэтгэлзүйн аргуудыг энэ нойргүйдлийн өвчинг анагаахад ашигладаг. Депрессийн нэг илрэл нь нойроо алдах юм. Тийм болохоор аль болох сайн унтдаг болохын тулд депрессээ бууруулах хэрэгтэй. Нойргүйдэх өвчин бол том асуудал. Гэхдээ энийг засаж залруулах арга зөндөө бий.
a
-Жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэж болох уу?
-Жирэмслэлтийн явц, жирэмсэн эмэгтэй, хүүхдүүд ер нь эмзэг байдаг. Тийм учраас элдэв зүйл хэрэглэхийг хориглосон заалт байдаг. Гэхдээ өмнө нь аливаа асуудалд өөр ойлголт байсан. Тухайлбал, жирэмсэн эмэгтэй биеийн тамир хийж болохгүй гэсэн ойлголттой байсан. Гэтэл одоо биеийн тамир хийж, илүү хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг болсон. Үүнтэй адил зөв хооллолт ч гэсэн сайнаар нөлөөлнө.
a
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг талаар та сонссон байх. Ер нь тархины эрүүл мэндэд утаа нөлөөлж байгаа болов уу?
-Бид саяхан АНУ-д Галлопол гэдэг байгууллагатай хамтарч нэг судалгаа хийсэн л дээ. Тэр байгууллага янз бүрийн хүнээс утсаар судалгаа явуулдаг. Энэ компанитай хамтраад 50 мужийн 18-88 насны 18 мянган хүнээс ой тогтоолттой холбоотой асуултуудаар судалгаа хийсэн. Эрүүл аж төрөх ёсыг баримталдаг хүмүүсийн ой тогтоолт сайн байсан бол тамхи татдаг гэж хариулсан хүмүүсийн ой тогтоолт муу байсан. Тэгэхээр тамхины утаа хүний тархинд муугаар нөлөөлж байгаагаас харахад агаарын бохирдол ч гэсэн муу нөлөөтэй гэж бодож байна.
a
П.Нарандэлгэр