“Нийт эмнэлэгүүдийн чадавхи дээшилсэн нь мэдэгдэж байна”
2014-10-14

Өнгөрөгч амралтын өдрүүдэд өрнөсөн Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдрийн эргэн тойрноос сурвалжиллаа. Улсын клиникийн нэг, хоёр, гурав дугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гээд нийслэлд  байрлах бүхий л эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилчид ард иргэд, олон нийтэд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах, тайлагнах зорилгоор нэг дор цугларан, салбарынхаа нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан. Энэ үеэр өдөрлөг зохион байгуулагчид эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, чих, хамар, хоолой, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн системийн үзлэг хийн, артерийн даралт хэмжих зэрэг тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

a

Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдрийг сэтгүүлч миний бие, өдөрлөгт зорин ирсэн иргэдтэй хамт сурвалжилсан юм. Өдөрлөгийн үйл ажиллагаа, эргэн тойрныг хамт сурвалжилсан, хөтөч н.Хандаа гуайн яриаг хүргэе. Тэрээр, “Эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг болно гэдэг мэдээллийг аваад өнөөдөр зорьж ирлээ. Би өөрөө эрүүл мэндийн салбартаа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн. Салбрынхаа мэдээ, мэдээллийг чих тавин сонсох юм. Өдөрлөгт оролцож байгаа бүх байгууллагуудын “асар”-аар явлаа, танилцлаа. Үйл ажиллагаагаа энгийн ойлгомжтой тайлбарлаж, ямар үед тэр байгууллагуудад хандах уу, яаж хандах уу гээд мэдээлэл өгж байх юм. Мөн үйл ажиллагаагаа зурагт самбар, тараах хуудсаар танилцуулахын хажуугаар зарим төрлийн үзлэг, тусламж үйлчилгээг үзүүлж байгаа харагдсан. Түрүүн ХУЭМН-ийн асраар орохдоо даралтаа хэмжүүлээд авлаа. Эрүүл, зөв амьдралын дадал, өвчин эмгэгээс эрт сэргийлэх талаар мэдээлэл өгч байна. Энд цугласан бүх л байгууллагууд “Эрүүл мэндийн зөв дадал хэвшил” сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгч байсан. Би Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаа, тайланг онцолж харлаа. Зөвхөн УГТЭ ч гэлтгүй эрүүл мэндийн салбарын нийт байгууллагуудын чадавхи илт дээшилсэн нь мэдэгдэж байна” гэв.

a

Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд УГТЭ-т чамлахааргүй олон шинэчлэл, бүтээн байгуулалтыг хийж, эрүүл мэндийн салбарын өнгө төрхийг нэмжээ. Хамгийн чухал нь иргэн хүнд хүрэх эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй,  бидний хэрэгцээнд таарсан тусламж, үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа аж. Орчин үеийн технологийн шинэчлэлийг эрүүл мэдийн салбарт нэвтрүүлж буй гэдгийг тус салбарынхан хэлэх юм билээ. Тэгвэл техник, технологийн шинэчлэлийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг тархины цус харвалт, зүрхний шигдээсийн дараах эрчимт эмчилгээний төвийг байгуулжээ. Ингэснээр энэ чиглэлийн хүнд өвчтөнд эрчимт эмчилгээ, нөхөн сэргээх цогц тусламжийг цаг алдалгүй үзүүлэх болжээ. Улсын гуравдугаар төв эмнэлэгт Мэдрэлийн заслын тоног төхөөрөмж иж бүрнээрээ шинэчлэгдсэн байна. Мөн гемодиализийн тасгийг П.Н.Шастины нэрэмжит тус эмэлэгт шинээр байгуулсан төдийгүй энэ чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх төвийг ЭХЭМҮТ, Орхон, Дорнод аймгийн БОЭТ-үүдэд шинээр  байгуулсан нь гемодиализийн эмчилгээний хүртээмжийг дээшлүүлж, хүлээгдлийг багасгахад нөлөөлж байгаа гэдгийг тус төвийхөн хэлж байлаа.

a

Өдөрлөгийн хүрээнд эмнэлгүүдэд өнгөрсөн 2 жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт, тоног, төхөөрөмжийн шинэчлэлүүд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэрхэн сайжирч буй талаараа тайлагнаж байлаа. Мөн энэ үеэр Нийслэлийн яаралтай, түргэн тусламжийн 103 төвийн хамт олон анхны тусламжийг хэрхэн хүргэх талаар иргэдэд үзүүлэх сургалтыг явуулж  байсан нь онцлог харагдаж байв.

a

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин
иргэн 1:
даралт үзэх аппарат технологийн дэвшлийн үр дүнд хөгжин өөрчлөгдөж, шинэ шинэ үйл ажиллагаатай аппаратууд зах зээлд гарч ирж, практикт ашиглагдаж байгаа шүү дээ. үүний нэг нь хувцастайгаа даралтыг үзэх аппаратаа шүү дээ.
2014-10-15
зочин:
өвөрхангайн эмнэлэгт бамбайн хордлогод орсон хүнээ эмчлэх аргаа ч мэдэхгүй эмч нар байна даа.өвчтөн таталт өгөөд байхад орж ирдэг эмч сувилагч ч алга,арга ядаад демодрол тариагаар ч алга.ийм л эмч нартай байна даа.эм тариа нь байдаггүй юм бол ядахад нинжин сэтгэл баймаар юм даа.
2014-10-15
zochin :
sn sn emch nar bgaa l bx tegexdee saar ni ix bolj de yuch medexgvi tsagaan xalaad umssun xvmvvsig medlegtei ajildaa sn bolgomoor bga yumdaaa
2014-10-14
emch:
huvtsasny gadnaas arteriin daralt usddeggui l yum daa
2014-10-14