Мэргэжлийн хяналтын газраас аймаг, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад шалгалт хийжээ. Шалгалтаар зарим аймгийн алслагдсан сумдад хугацаа нь дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэж байсан зөрчил илэрсэн байна.
ө
Тухайлбал, Хөвсгөл аймгийн ЭМГ-ын эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь аймгийн төвөөс алслагдсан сумдад хүчинтэй хугацаа дууссан болон дуусах дөхөж буй эм эмнэлгийн хэрэгслийг хуваарилдаг байна. Үүнээс болж Цагааннуур, Улаан-Уул сумдад тусламж, үйлчилгээнд хугацаа дууссан эм, урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэж байжээ.
а
Мөн багаж тоног төхөөрөмжийн хуваарилалтыг хэрэгцээ шаардлагыг харгалзан хийхгүй байгаагаас, зарим сумдад нярайн тусламж үйлчилгээнд шаардлага бүхий хэрэгслүүд жигд хуваарилагдаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
ө
Б.Бэхи
Уншиж байна |