Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Н.Удвал Туркийн элчин сайд Мурат Карагезтай уулзав
2014-09-12

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагезийг хүлээн авч уулзлаа.

х

Турк улсаас хөрөнгө оруулалтын чиглэлээр 2008-2009 онд ЭМЯ болон Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА) хамтран “Цусны төвийг өргөжүүлэх төсөл” хэрэгжүүлж, 545.500 ам долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг, 2010 оны 6 сард УНТЭ-ийн Нүүр, амны мэс заслын кабинетэд 23.000 ам долларын тоног төхөөрөмжийг тус тус хүлээлгэн өгчээ.

л

Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн яам хоорондын 2011-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан ч хэрэгжээгүй үлдсэн зарим асуудлыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Тухайлбал, ЭХЭМҮТ-д нярайн инкубатор нийлүүлэх ажлыг нэлээдгүй хугацаанд ярьж байгаа боловч одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлыг анхаарах. Баян-Өлгий аймаг телемедициний сүлжээнд холбогдсон тул сүлжээгээр дамжуулан Турк улсын эмнэлгийн байгууллагуудтай холбогдон, харилцан туршлага солилцох, ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх.

х

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах, хамтарсан сургалт, семинарыг тогтмолжуулах. Монгол улсын эмч, мэргэжилтнүүдийг Турк улсад богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахад дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийг ТИКА-тай холбож, үйл ажиллагааг шуурхай явуулахад анхаарах.

р

Хоёр улсын ЭМЯ хоорондын 2011-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хугацаа дуусан тул төлөвлөгөөг шинэчлэн байгуулах талаар Туркийн ЭМЯ-тай санал солилцох. Архины хортой хэрэглээг бууруулахад хамтран ажиллах зэргээр цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдгээ мэдэгдлээ.

х

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
архины хортой хэрэглээг бууруулах:
туркийн элчин сайд архины хортой хэрэглээг бууруулах асар чухал санал дэвшүүлсэн байгаад анхаарал хандуулж хамтран ажиллах нь амин чухал юм даа. амжилт.
2014-09-13
ногоон торгон дээлт:
энэ махн-ын балай авгай сайд болоод зогсохгуй еренхийлегчид нэр дэвшээд "ногоон торгон дээлээрээ" гэж ирээд л авилгач энхбаярын телее л гуйснээс еер юу хийсэн юм бэ? эруулийг хамгаалах салбар навс унаж, баянхонгорт нялх хуухдийг халуун усанд шалзалж, за тэгээд тоочоод байвал барагдахгуй их зуйл байгааг хэлэх юун... одоо эмнэлэг эмнэлэг биш, эмч эмч биш алуурчин болчихоод байхад энэ балиар * шиг авгай туркийн элчинтэй уулзаж ямар алаа хийдэг байнаа??? жинхэнэ * шиг авнай
2014-09-12
qwert:
ene manin ergvv avgai said bolson geheer l mongolchuud yamar tuvshind bgaag haruulah shig!
2014-09-12